Galaxy Wearable үйлчилгээний Нууцлалын мэдэгдэл Сүүлд шинэчлэгдсэн: 2021 оны 4-р сарын 1 Samsung Electronics Co., Ltd. компанийн хамт олон бид манай хэрэглэгчдэд нууцлал ямар чухал болохыг мэддэг. Бид таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашигладаг талаар танд ойлголт өгөхийн тулд энэхүү Нууцлалын мэдэгдлийг боловсруулсан. https://account.samsung.com/membership/terms/privacypolicy холбоосноос үзэх боломжтой манай Нууцлалын бодлого мөн таны Galaxy Wearable үйлчилгээний хэрэглээнд мөн хамаарна. Манай Нууцлалын бодлогод таны өгөгдлийг хэрхэн ашигладаг талаар илүү их мэдээлэл агуулагдана. Түүнчлэн бидэнтэй хэрхэн холбогдож болох тухай мэдээлэл багтсан. Энэхүү Нууцлалын мэдэгдлийн зэрэгцээ манай Нууцлалын бодлогыг уншина уу. Гэвч энэ Нууцлалын мэдэгдэл ямагт Нууцлалын бодлогоос давуу эрхтэй байна. БИД ЯМАР МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛДАГ ВЭ? Таны Galaxy Wearable үйлчилгээгээр дамжуулан бид таны талаарх мэдээллийг олон янзаар цуглуулж, хадгална. Таны шууд өгсөн мэдээлэл • Таныг Galaxy Wearable төхөөрөмж дээрээ Samsung account руу нэвтрэхэд Samsung account ID гэх мэт Samsung account-н мэдээлэл. Таны Galaxy Wearable ашиглалттай холбоотой мэдээлэл • Төхөөрөмжийн төрөл, төхөөрөмжийн загвар, үйлдлийн системийн төрөл, хувилбар, төхөөрөмжийн таних дугаар болон бусад өвөрмөц таних дугаар, мобайл сүлжээний үйлчилгээ үзүүлэгчид, төхөөрөмжийн тохируулга, тохиргоо гэх мэт таны төхөөрөмжүүдийн тухай мэдээлэл; • GPS, Bluetooth, WiFi дохиогоор дамжуулан авах таны байршилтай холбоотой мэдээлэл. Таны Galaxy Wearable-н зарим функцийн дагуу таны төхөөрөмжийн нарийвчилсан газарзүйн байршлыг цуглуулахыг шаарддаг бөгөөд эдгээр тохиолдолд бид таны байршлыг зөвхөн таны зөвшөөрлөөр цуглуулна. Galaxy Wearable-н аль нэг фунзц таны нарийн байршлыг цуглуулах шаардлагатай үед таны төхөөрөмж танд мэдэгдэнэ. Хэрэв та Galaxy Wearable-д өөрийн нарийвчилсан байршлыг цуглуулахыг зөвшөөрөхгүй бол Galaxy Wearable-н бүх функцийг ашиглах боломжгүй байж болохыг анхаарна уу. • Алсын холболтын функцийг ашиглахдаа (жишээ нь Galaxy Wearable-д таны утаснаас зурвас хүлээн авах боломж олгохын тулд хөдөлгөөнт төхөөрөмжөө Galaxy Wearable төхөөрөмжтэйгээ Bluetooth-ээс илүү Wi-Fi эсвэл хөдөлгөөнт дата ашиглан холбох гэх мэт) хүлээн авсан зурвас, цахим шуудангийн мэдэгдэл болон агуулга (зурвас болон медиа файлын агуулга зэрэг) таны хөдөлгөөнт төхөөрөмжид суулгасан хэрэглүүрийн тухай мэдээлэл; • Хэрэв та Нөөц болон Сэргээх функц, программ хангамжийн хувилбар, борлуулалтын код, суулгасан болон сүүлд ашигласан хэрэглүүрийн жагсаалт, суулгасан хэрэглүүрийн өгөгдөл болон тохиргоог ашигладаг бол цагны нүүр, хэрэглүүр, тоноглол зэрэг үндсэн дэлгэцийн тохиргоо, мэдэгдлийн тохиргоо, харуулах, дуу ба чичиргээ зэрэг системийн тохиргоо . • Хэрэв та оношилгооны өгөгдөл, оношилгооны болон техникийн мэдээлэл, алдаа, Galaxy Wearable-г ашиглах цаг, үргэлжлэх хугацаа, таны суулгасан хэрэглүүр, та тэдгээр хэрэглүүрийг хэр удаан, мөн хэзээ нээж хаадаг зэрэг ашиглалтын мэдээллийг илгээхээр зөвшөөрсөн бол. Түүнчлэн бид таны тухай, таны Galaxy Wearable ба хэрэглүүрүүд, Galaxy Wearable төхөөрөмжтэй холбогдсон таны төхөөрөмжүүд, мөн цуглуулах үед бидний танд тайлбарласан арга замаар таны Galaxy Wearable-г ашиглахтай холбоотой мэдээллийг цуглуулж болох бөгөөд шаардлагатай үед бид таны зөвшөөрлийг авна. БИД ТАНЫ МЭДЭЭЛЛИЙГ ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ? • Танд Galaxy Wearable-аа бүртгүүлж ашиглахад туслахын тулд. • Таны хүсэлт гаргасан үйлчилгээ, функцээр хангахын тулд. • Таны хүсэлт, асуултад хариу өгч, мөн таны Galaxy Wearable төхөөрөмжийн талаар танд мэдээлэл өгч, таны Galaxy Wearable төхөөрөмжтэй холбоотой техникийн тусламж хүсэх үед тусламж үзүүлэх. • Samsung компанийн эсвэл гуравдагч этгээдийн сонгосон хэрэглүүр, функц, үйлчилгээг ашиглахыг танд зөвшөөрөх. Жишээлбэл та хэрэглүүр, тохиргооны мэдээллээ Samsung Cloud уруу нөөцлөх эсвэл Galaxy Wearable төхөөрөмж дээрээ Samsung Health ашиглах боломжтой байж болно. • Таны Galaxy Wearable төхөөрөмжтэй холбоотой тусгай контент, үйлчилгээгээр хангах. • Таныг тусдаа зөвшөөрөл өгсөн тохиолдолд л шууд маркетингийн мэдээллээр (автомат мэдэгдэл, цахим шуудан, зурвас зэрэг) дамжуулан сурталчилгаа, санал хүргэх. • Galaxy Wearable үйлчилгээ, манай бизнесийн үйл ажиллагааг явуулах, үнэлгээ хийх, сайжруулах (шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох; манай бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулах; мэдээ, мэдээллээ удирдах; бүтээгдэхүүн, үйлчилгээ, хэрэглэгчийн баазад дүн шинжилгээ хийх; зах зээлийн судалгаа хийх; өгөгдлийн дүн шинжилгээ хийх; нягтлан бодох бүртгэл, аудитын болон бусад дотоод үйл ажиллагааг хэрэгжүүлэх); • Шаардлагатай тохиолдолд таны тусдаа өгсөн зөвшөөрлөөр манай бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх таны санал бодлыг асуух, хэрэглэгчийн судалгаа хийх. • Таны Galaxy Wearable-д зориулан программ хангамжийн шинэчлэл, засвар үйлчилгээ, дэмжлэг үзүүлэхийн тулд. • Залилан, бусад гэмт үйлдэл, нэхэмжлэл гомдол, бусад хариуцлагаас хамгаалах, тэдгээрийг илрүүлэх, урьдчилан сэргийлэхийн тулд; • Зохих хууль тогтоомжийн шаардлага, салбарын холбогдох стандарт, манай дүрэм журам, энэхүү Нууцлалын мэдэгдэл, Нууцлалын бодлогыг мөрдөж хэрэгжүүлэх. Таны Galaxy Wearable бусад Samsung эсвэл гуравдагч этгээдийн хэрэглүүр, үйлчилгээ, функцтэй холбогдох эсвэл ашиглах боломжтой байж болно. Жишээлбэл та Galaxy Wearable төхөөрөмж дээрээ Samsung Health эсвэл Bixby Voice-г ашиглах боломжтой байж болно. Эдгээр Samsung болон гуравдагч этгээдийн хэрэглүүр, үйлчилгээ, функц өөрийн нууцлалын мэдэгдэлтэй байж болно. Тэдгээр үйлчилгээ таны мэдээллийг хэрхэн боловсруулдаг болохыг ойлгохын тулд үүнийг уншиж танилцана уу. Бид аливаа бусад холбосон эсвэл харуулсан хэрэглүүр, үйлчилгээ эсвэл бусад функцийг эзэмшдэггүй эсвэл хянадаггүй тохиолдолд бид тэдгээрийн контент, ашиглалт эсвэл нууцлалтай холбоотой үйл ажиллагааг хариуцахгүй. БИД ТАНЫ МЭДЭЭЛЛИЙГ ХЭНТЭЙ ХУВААЛЦДАГ ВЭ? Бид таны мэдээллийг бизнесийнхээ хүрээнд болон дараах аж ахуйн нэгжтэй зөвхөн дээр дурдсан зорилгоор задруулах болно. * Хамааралтай этгээд: Бидний хянадаг эсвэл өмчилдөг "Samsung Electronics Group" группийн бусад компани; * Үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд: бидний өмнөөс өгөгдлийг хадгалдаг мэдээллийн сервер гэх мэт биднийг төлөөлөн үйлчилгээ үзүүлдэг тодорхой компаниуд. Эдгээр үйлчилгээ үзүүлэгч таны мэдээллийг хамгаалахыг мөн эрмэлздэг; * Таны Galaxy Wearable төхөөрөмжийг хамгаалахын тулд хууль тогтоомжоор шаардсаны дагуу эсвэл шаардлагатай бол бусад талууд: жишээлбэл хуулиар, шүүхийн үйл ажиллагаа эсвэл төрийн байгууллагын гаргасан шүүхийн шийдвэрээр таны мэдээллийг задруулах шаардлагатай байж болно. Түүнчлэн төрийн эрх бүхий байгууллага хууль сахиулах, үндэсний аюулгүй байдал, терроризмын эсрэг тэмцэл эсвэл олон нийтийн аюулгүй байдалтай холбоотой бусад зорилгоор биднээс таны мэдээллийг хүсэж болно; * Байгууллагын хэлцэлтэй холбогдуулан мэдээлэл задруулах бусад тал: Бид таны мэдээллийг компани нэгдэх, шилжүүлэх, худалдан авах, зарах ажиллагааны хүрээнд болон дампуурсан тохиолдолд гуравдагч талд задруулж болно; * Таны зөвшөөрөл, заавраар мэдээлэл задруулах бусад тал: Бид энэхүү Нууцлалын мэдэгдэлд тайлбарласны дагуу мэдээлэл задруулахаас гадна таны тусдаа өгсөн зөвшөөрөл, хүсэлтээр таны тухай мэдээллийг гуравдагч талд дамжуулж болно. ЭНЭ НУУЦЛАЛЫН МЭДЭГДЛИЙН ШИНЭЧЛЭЛТ Таны Galaxy Wearable дэх мэдээллийг бид хэрхэн цуглуулж боловсруулдагтай холбоотой гарсан өөрчлөлт эсвэл холбогдох хууль тогтоомжид орсон өөрчлөлтийн талаар танд мэдээлэх зорилгоор энэхүү Нууцлалын мэдэгдлийг шинэчилж болно. Уг баримт бичгийн хамгийн сүүлд шинэчлэгдсэн огноог энэхүү Нууцлалын мэдэгдлийн дээд хэсэгт оруулсан. Version:P01.03.00